160 орны 10,000 гаруй сургуулийн сурагчдаас манай сурагчид шилдгээр шалгарчээ.
Манай улсын боловсролын салбар хөгжин шинэчлэгдэж буй нэг илрэл Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн явдал.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөн энэхүү сургалтын стандартыг өдгөө 160 гаруй орон боловсролын салбартаа хэрэгжүүлдэг. Монол улсын Засгийн газраас 2012 онд уг хөтөлбөрийг дэмжин шаардлагатай багш боловсон хүчнийг бэлтгэсэнээр өдгөө манайд “Шинэ Эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”, “Орчлон” зэрэг хувийн болон үндэсний 40 орчим лаборатори сургууль сургалтын шинэ аргазүйг нэвтрүүлээд байгаа.
Хөгжлийн олон арван жилийн түүхтэй Кембрижийн стандартыг хэдийгээр манай улс нутагшуулаад удаагүй ч монгол сурагчид сурах авъяас, эрдэм мэдлэгт чадвар сайтай гэдгээ олон улсад батлан харуулан Кембрижийн боловсрол олгож буй 160 орны 10,000 гаруй сургуулийн сурагчдаас манай сурагчид шилдгээр шалгарчээ.
Тодруулбал: Уг шалгаруулалтаар “Орчлон” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ашид математик болон “Байгалийн ухааны нэгдмэл агуулга” гэсэн 2 хичээлээр, 12-р ангийн сурагч А.Оюунгэрэл математикийн хичээлээр ДЭЛХИЙН ТОП СУРАГЧ болсон байна.
Кембрижийн хөтөлбөрийн Дэлхийн топ үнэлгээтэй сурагчийг жил бүр шалгаруулдаг бөгөөд манай улсаас оролцсон сурагчид хамгийн өндөр оноог авчээ.