ЭЕШ

ЭЕШ-ын бүртгэл дуусахад тав хоног үлдлээ

Монгол Улсын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалт буюу ЭЕШ-ын бүртгэл орон даяар хаагдахад зургаан хоног үлдээд байна. ЭЕШ-ын бүртгэл 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлээд байсан бөгөөд хоёр сарын хугацаатай үргэлжилсэн бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана.

Бүртгүүлэх холбоос: https://eyesh.eec.mn/home Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 17-ноос 20-ны хооронд орон даяар зэрэг явагдана. ЭЕШ-2019 шалгалтын хуваарь Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн сарын 23-ны өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаад байсан. Тус шалгалтад нийт 18,500 шалгуулагч бүртгүүлснээс 16,100 шалгуулагч шалгалтад оролцож нийт 87 хувийн ирцтэй зохион байгуулагдсан юм.

Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалтад босго оноонд хүрээгүй шалгуулагчдад зориулсан хоёр дахь шалгалт дөрөвдүгээр сарын 20-ны Бямба гарагт дахин зохион байгуулагдах юм. Тус шалгалтад ойролцоогоор 5,000 орчим шалгуулагч оролцох тооцоо гараад байна. Монгол хэл бичгийн хоёр дахь шалгалтад орох шалгуулагчид дахин бүртгүүлнэ.

Энэ жил ЭЕШ-ын хичээл тус бүр 5,800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна. Мөн шалгалтын материалыг шууд засах шилэн технологийг орон даяар ашиглаж байгаагаараа онцлогтой юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих