Iran

Ираны гадаад хэргийн сайд ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай холбогдож, байр суурийг нь сонсов

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф ОХУ болон БНХАУ-ын гадаад хэргийн сайд нартай тус бүрчлэн утсаар холбогдож ярилцсан байна. ОХУ болон БНХАУ-ын зүгээс АНУ-ын Ираны генералын амь насанд халдсан үйл явдлыг буруутгаж байгаагаа илэрхийлжээ.

Энэ үеэр Сергей Лавров Ираны генерал харуусалтайгаар амиа алдсан явдалд харуусч байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёр улсын гадаад сайд нар АНУ-ын үйлдэл олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэдэгт санал нэг байгаа юм. Үүнээс гадна Иран болон ОХУ-ын гадаад хэргийн сайд нар Америкийн үйлдэл Ойрх дорнодын асуудлыг шийдвэрлэх гарц хайх бус харин сөргөлдөөний шинэ үе шатыг эхлүүлэхэд хүргэж онцолжээ. Тэгвэл Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И мөн л ижил байр суурьтай байгаа юм.

Тэрээр АНУ-ын армийн ажиллагаа олон улсын харилцааны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй, бүс нутаг дахь зөрчилдөөнийг дамжуулахад хүргэхээр байгааг хэлжээ. Үүнээс гадна Ван И Хятад улс олон улсын харилцаанд хүч хэрэглэх эсрэг байгааг мэдэгдээ. Бээжин зүгээс АНУ-ыг цаашид түрэмгий үйлдлээс татгалзаж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг уриалсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих