Russia in Study

“Russia Study” тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна

Өнөөдөр \2019.03.14\”Оросын боловсролын үзэсгэлэн 2019″  Оросын шинжлэх ухаан соёлын төвд нээлтээ хийсэн бөгөөд мастер хичээл явагдаж мөн их дээд сургуулиудын төлөөлөгчид сургуулийн суралцах орчин, дотуур байр, чөлөөт цагаа өнгөрөөх боломжуудын талаар эцэг эх, сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Харин маргааш 17.00 цагт “Russia Study” сайтын онлайн бүртгэл дуусах бөгөөд энэ сарын 18-22-ны хооронд тэтгэлгээр суралцах элсэлтийн шалгалтууд явагдах юм байна.

Техникийн чиглэлээр суралцах гэж байгаа бол математик болон орос хэлний хичээлээр, анагаах ухааны чиглэлээр бол хими болон орос хэлээр шалгалт өгнө.

Монголд одоогоор ОХУ, Зөвлөлтийн холбооноос их, дээд сургууль төгссөн 60 мянга гаруй хүн ажиллаж байна. ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа нь Монголд хувиарлагдаж байгаа хуваарийн тооноос шууд хамаарагдаж байгаа гэдгийг онцолсон юм.

Өмнө нь 200 хүрэхгүй хуваарь ирдэг байсан бол өнгөрсөн 2018, 2019 онд 500 хуваарь иржээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих