155435-04022015-1423020500-944470395--23072014-1406090094-87050640-suragch copy

Шалгалтанд бэлддэг бус өөрийгөө хөгжүүлдэг систем хэрэгтэй

Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшиж, босго өндөртэй сургуульд сургах нь ирээдүйд хэрэгтэй, илүү үр дүнтэй гэж боддог. Гэтэл бодит байдал дээр хэр үр дүнтэй бол. Орчин үеийн олон улсын боловсролын чиг хандлага хүнд шалгалтуудыг хэрхэн үнэлж байна вэ?

Саяхан хотын даргын шийдвэрээр сургуулиуд элдэв тэмцээн уралдаан хийж суралцагчдын хичээл сурлагыг алдагдуулахыг хориглосон. Энэ шийдвэр зарим талаараа олонд их сайшаагдах болсон. Аливаа нэгэн гавьяа шагналын төлөө бус өөрийнхөө сайн сайхны төлөө өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал аж.

Их Британи улсад ерөнхий боловсролын сургуулиуд босго оноо өндөр хүнд шалгалтууд авдаг. 7, 11, 16, 18 насанд нь авдаг шалгалтуудыг онц үнэлгээтэйгээр даван гарах нь сурагчдын хувьд маш чухал ажээ. Харин саяхан хийсэн шинэ судалгаагаар багш сурган хүмүүжүүлэгчид энэ тогтолцоог хэт хуучны, үр дүнгүй арга гэж үзэх болсон байна.

“YouGov”, “TeacherTapp” байгууллагуудын хийсэн шинэ судалгаагаар багш нарын 84 хувь нь сургууль хүүхдүүдийг зөвхөн шалгалтаа сайн өгөхөд л бэлддэг гэж боддог хэмээн хариулжээ. Мөн 11-18 насны сурагчид, тэдний эцэг эхчүүдийн 50-60 хувь нь сургуулиуд зөвхөн шалгалтаас гадуур бусад зүйлсэд анхаарах хэрэгтэй хэмээн хариулсан байна.

Судалгааны дүнгээс харахад боловсролын тогтолцоог шинэчлэн өөрчлөх цаг нь болсон гэдгийг харуулж байна. Гэхдээ үүнийг хийхэд тийм ч хялбар биш гэдгийг гадны  судлаачид бичжээ. Засгийн газрын шийдвэр гаргах түвшний гишүүд, мэргэжилтнүүд, сурагчдын өдөр тутмын боловсролд хөрөнгө оруулагч багш нар, эцэг эхчүүд энэ бүх өөрчлөлтөд оролцох ёстой. Шалгалтаа “A” үнэлгээтэй өгөхөөс илүү өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх нь чухал гэж Их Британийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Цаашлаад шинэ санаа боловсруулах, аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөлт хийх зэрэг амьдралд хэрэг болохуйц төлөвшил суух нь боловсролын тогтолцооны чухал хэсэг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих