matsag-barih-ach-tus

Зөв ӨЛСӨХ үед хүний биеийн эд, эс нөхөн төлждөг

Мацаг нь бодисын солилцоог хурдасгаж, биеийг залуужуулж, хөгшрөлийг зогсоодог. Мацаг барих үед бидний хоол боловсруулахад ашигладаг энерги нь биеийн өвчнийг эмчилж цэвэршүүлэхэд зарцуулагддаг байна.

Зөв өлсөх үед биеийн эд эсүүд өсөж төлжин, шинээр нэмэгддэг ба хуучирч өтөлсөн эсүүдийн задрах процесс хурдацтай явагддаг.
Анагаах ухааны профессор Кода Мицуо мацаг барих тухай өөрийн судалгаандаа ийн хэлжээ: “Хэрэв та долоо хоног бүрийн сүүлд мацаг барьж чадвал урт хугацааны мацаг барилттай адил үр дүнд хүрч чадна. Хагас эсвэл бүтэн жилийн дараа та танигдахын аргагүй болтлоо эрүүл болох болно”.
7 хоног бүр тогтмол 1 өдрийг сонгон мацаг барин үүнийгээ хэвшүүлж чадвал таны биед дараах өөрчлөлтүүд гарна.

  • Биеийн жин буурна. /Эрүүлээр турах хамгийн шилдэг арга/
  • Инсулины хэмжээг тогтворжуулж, 2 төрлийн чихрийн шижингээс сэргийлнэ.
  • Хөгшрөлийг удаашруулна /Нэг өдрийн мацаг нь хүний биеийг 3 сараар залуужуулдаг/
  • Өлсөх гормоны хэмжээг тэнцвэржүүлж, өлсөх мэдрэмж бууруулна.
  • Триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.
  • Арьс эрүүлжинэ.
  • Хоол боловсруулах тогтолцоог сайжруулна.

Нэг өдрийн усан мацаг барьж буй үед сайн чанарын шүлтлэг ус 2-3 литрийг ууна. Уухдаа огцом их хэмжээгээр уухгүйгээр бага багаар шимж ууна.
Харин та ямар ус уухаа мэдэхгүй байгаа бол pH 8.5-тай ЭКОС эрүүл мэндийн шүлтлэг усыг сонгон хэрэглээрэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих