suragch

Сурагчдыг залилсан гэмт хэрэг гарсаар байна

2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 13 цагийн үед Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 9 дүгээр ангид үл таних эмэгтэй орж ирэн зургаан сурагчийн гар утсанд хичээлд хэрэгтэй аппликейшн суулгаж өгнө хэмээн хууран мэхэлж гар утаснуудыг нь залилан авч явжээ.

Өмнө нь Улаанбаатар хотод үүнтэй төстэй нэгэн хэрэг гарч байсан билээ. Ангийн үүднээс багшийн нэрийг олж уншаад анги руу орж багш чинь цүнх аваад ир гэж хэлээд залилсан хэрэг гарч байсан. Энэ мэтчилэн олон хэрэг сурагчдын гэнэн занг ашиглан гардаг байна. Тиймээс танихгүй хүнтэй харьцахдаа болгоомжтой байж эд зүйлсээ өгөхгүй байхыг анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих