Aerial view of various coffee

Номын сантай кофе шофууд

Оюутан суралцагч нарт туламддаг нэгэн асуудал бол хичээл хийх таатай орчин билээ. Магадгүй сургуулийн номын санд хичээл хийхэд хэтэрхий чимээтэй, гэртээ хийхэд хэн нэгэн садаа болдог байж болох юм. Тэгвэл хичээл хийх таатай орчин, хүссэн кофе болон бусад зүйлсээ авч уунгаа суух боломжийг кофе шофууд бүрдүүлдэг болжээ. Эдгээр кофе шофууд хичээл хийж болхоос гадна өөрсдийн бяцхан номын сантай гэнэ.

1. Nitro B
1-153016-1656255698

Монголын анхны контейнеруудаас бүтсэн кофе шоп бөгөөд цэлгэр цонхоор харангаа зөөлөн буйдан дээр кофе шимэн суухад хамгийн тохиромжтой газар юм. Мөн үүдээр ороход л найрсаг хамт олон таныг угтан авна. Шинэлэг, тухтай орчинд олон сонирхолтой номууд байх ба хоёр давхрын задгай тагт урин дулаан цагт хамгийн тухтай хэсэг юм.
Цагийн хуваарь:
Даваа- Ням: 10.00-21.00
Хаяг: “Blue Sky” зочид буудлын баруун урд талд

2. Caffeine
2-152901-1418255042

1000 гаруй ном байгаа гээд төсөөлөөд үздээ. Гайхалтай биш гэж үү. Мөн чимээгүй тухтай орчин, үйлчилгээ сайтай бөгөөд хурал, цуглаан, арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол та энэ газрыг зориорой.
Цагийн хуваарь:
Даваа- Ням: 9.00-21.00
Хаяг: СБД, Багшийн дээдийн “Аз хур” номын дэлгүүрийн хоёр давхарт

3. Coffee Esperanto

 

3-152726-437006099

Амар амгалан, тав тухтай орчны зэрэгцээ өдрийн цагаар кофений анхилуун үнэр, намуухан хөгжимд ном уншин суух дуртай хүмүүст хамгийн тохиромжтой газар. Мөн олон сонирхолтой номуудтай.
Цагийн хуваарь:
Даваа- Баасан: 7.00-01.00
Бямба: 8.00-1.00
Ням: 8.00-2.00
Хаяг: Энх тайвны гүүрээр урагшаа даваад “Милая”-гийн баруун талд

4. Ziferflat
4-152702-625153904

Хамгийн түрүүнд та эхлээд өөрийн орж ирсэн цагаа бичүүлээд “Циферблат”-д байх хугацаандаа цай, кофе, жигнэмэг хязгааргүй ууж идэх боломжтой. Нэг цагийн төлбөр том хүн 7200₮ оюутан , сурагчид үнэмлэхээ үзүүлээд 6,000₮. Та кофегоо захиалаад Циферблатд байх хугацаандаа энэхүү кофе шопын номын сангийн ховор хуучны номуудаас хүссэн номоо уншиж, хичээл хийж, найзуудтайгаа төрөл бүрийн хөлөгт тоглоомуудаар хамтдаа тоглож , гаднаас хоолоо авчраад, эсвэл захиалан идэж, зохион байгуулагдаж буй гар урлалын сургалт, төрөл бүрийн лекц, амьд хөгжмийн тоглолт, клубуудын уулзалтууд гээд л хүссэн аль ч арга хэмжээнд оролцох боломжтой юм.
Цагийн хуваарь:
Даваа – Ням: 10.00-22.00
Хаяг: Өргөө 2 кино театрын эсрэг тал, Спортын төв ордны хажууд Монголын залуучуудын холбоо гурван давхарт

6. Jack’s Coffee
6-152626-1626532881

Үүдээр нь ороход л найрсаг хамт олон, тухлаг орчин таныг угтах болно. Хэдийгээр талбайн хэмжээ бага ч энд та хүссэн цагаараа чимээгүй орчинд сууж хичээл хийж бяцхан номын сангаас ном унших боломжтой бөгөөд 100 хувь Арабика соортын үрийг Монголдоо хуурч савлан шинэхэн аагтайгаар нь хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байгаагаараа онцлогтой.
Цагийн хуваарь:
Даваа – Ням: 09.00-21.00
Хаяг: Улаанбаатар чуулгын залгаа “Hub Innovation” center 1 давхарт

7.Tatuka Bakery
7-152451-658646858

Шууд л амтат бялууных нь амт тагнайд мэдрэгдэж байна.Бэйкэри болон кофег хослуулсан тус газрын кофены өвөрмөц амт, тансаг чанар нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг аж. “Өглөө бүр шинэ амттан” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нэр төрлийн сонголтыг үнийн өөр өөр төвшинд хэрэглэгчдэд санал болгодгоороо бусдаас ялгардаг.Мөн номын сантай ба та өөрийн хүссэн номоо уншиж , хичээл хийж, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой.
Цагийн хуваарь:
Даваа – Ням: 09.00-00.00
Хаяг: Салбар 1- ХУД 19-н үйлчилгээний төвийн урд Атлантис төвийн 1 давхарт
Салбар 2- МУИС-н 5-р байрны зүүн хойно

8. Story Hub Mongolia
8-152424-1673906393

Энэхүү кафед бүх насны хүмүүст зориулсан англи хэл дээрх олон номууд байдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт ирж ном уншиж , тоглоом тоглож болох тохилог орчныг бүрдүүлсэн юм. Өдөр бүр “Хүүхэд залуучуудад зориулсан ярианы клуб” , “Англи хэлний киноны орой” зэрэг олон үйл ажиллагаанууд зохиогддог бөгөөд гадаад хүмүүс ихээхэн үйлчлүүлдгээрээ онцлогтой.
Цагийн хуваарь:
Даваа-Бямба: 09.00-21.00
Ням- Амарна
Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэл өргөн чөлөө, Хүннү гудамж, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд “EDU CAMPUS” төвийн 5 давхарт Энэхүү кафед бүх насны хүмүүст зориулсан англи хэл дээрх олон номууд байдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт ирж ном уншиж , тоглоом тоглож болох тохилог орчныг бүрдүүлсэн юм. Өдөр бүр “Хүүхэд залуучуудад зориулсан ярианы клуб” , “Англи хэлний киноны орой” зэрэг олон үйл ажиллагаанууд зохиогддог бөгөөд гадаад хүмүүс ихээхэн үйлчлүүлдгээрээ онцлогтой.
Цагийн хуваарь:
Даваа-Бямба: 09.00-21.00
Ням- Амарна
Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэл өргөн чөлөө, Хүннү гудамж, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд “EDU CAMPUS” төвийн 5 давхарт

9. Bean Tree
9-152354-435476995

Энэ кофе шопд аяга кофе аваад өдөржин суусан ч болохоор. “Бид кофе биш хайр зардаг” гэж хэлэх дуртай тус газрын үйлчлэгчид тун ч эелдэгхэн. Түүнчлэн номын сантай бөгөөд солонгос, монгол, англи хэлний сонголттой.Тиймээс та ном уншиж , хичээлээ хийх бүрэн боломжтой.
Цагийн хуваарь:
Даваа –Бямба: 08.00-21.30
Ням: 14.00-20.00
Хаяг: БЗД, Зүүн дөрвөн зам, 13-р хорооллын автобусны буудал, Кемпински зочид буудлын замын эсрэг талд, Суман Плаза 1 давхарт.

10. Cafe Camino
10-152332-267198759

Дотроо 2 давхар, модон ширээтэй, хүн ихээр холхиод байдаггүй энэхүү кофе шопд чимээгүй тайван орчинд хичээл хийх боломжтойгоос гадна олон сонирхолтой номуудтай номын сантай.
Цагийн хуваарь:
Даваа-Баасан: 08.00-21.00
Бямбa: 10.00-21.00
Ням: Амарна
Хаяг: Хүнсний 20, Мөнгөн завъяагийн ард

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (2 votes)

Сэтгэгдэл бичих