suirye

Сурагчид СҮРЬЕЭ өвчний эсрэг бүтээлээрээ дугарлаа

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Сүрьеэ өвчин миний нүдээр” гар зургийн уралдаан, “Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо” зохион бичлэгийн уралдаанд нийт 300-гаад бүтээл ирсэн бөгөөд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн юм.

Эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчид:

• I байр – У.Элбэгзаяа – Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургууль
• II байр – А.Наранцацралт – 11 дүгээр сургууль
• III байр – Ө.Шинэчимэг – Эрдмийн өргөө цогцолбор

Тусгай байр:

• М. Тэргэл, Багануур дүүрэг, Нийслэлийн лаборатори боловсрол цогцолбор сургууль

Гар зургийн уралдаанд тэргүүлсэн сурагчид:

• I байр – О. Явуу, 4 дүгээр сургуулийн 10б анги
• II байр – Б. Дуламсүрэн, Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийн 9е анги
• III байр –А. Анар, 79 дүгээр сургуулийн 7б анги
• А. Жаргалан, Ирээдүй цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийн 9е анги
• Х. Халиун, 84 дүгээр сургуулийн 5 анги

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих