2729 төгсөгч, босго оноондоо хүрээгүй бол

2729 төгсөгч босго оноондоо хүрсэнгүй

БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ.

Тэдний хувьд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх шаардлагагүй юм. Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.

Учир нь 23-ны шалгалтанд тэнцээгүй бол дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих