bolowsrol

2019 оныг “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” болгон зарлав

2018-2019 оныг “Суралцагч нэг бүрийн сурлагын чанарт ахиц гаргах жил” болгон зарлав

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа 21 аймгийн Засаг дарга нартай уулзан, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Салбар яам 2017-2018 оныг “Багшийн хөгжлийн жил” болгон зарласан бөгөөд онцлох ажлуудаа дурдав:

  • Салбарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж, цалинг 8-36 хувиар нэмэгдүүлсэн
  • Тусгай хэрэгцээт боловсролд чиглэсэн цогц бодлого явуулж эхэлсэн
  • ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг шинээр оруулж эхэлсэн
  • Мэдээллийн системийг шинэчлэн ашиглалтад оруулж цахим нэгдсэн сан бүрдүүлсэн
  •  ЭЕШ-ыг шууд засах технологийг анх удаа нэвтрүүлсэн
  • Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүүгүй, барьцаагүй олгодог болсон
  • Гадаадад суралцах Засгийн газрын тэтгэлгийг нээлттэй, ил тод зохион байгуулдаг болсон
  • Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр батлагдсан
  • Соёлын биет бус өвийг хадгалан, хамгаалах, өвлүүлэх цогц бодлого хэрэгжиж эхэлсэн  зэрэг бодлогын чанартай томоохон ажлууд амжуулжээ.
  • bolowsrol-yam

Онцлох нь:  Салбарын хувьд Монгол Улсын түүхэнд байгаагүй ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ   байсныг тодотгов. 

Улсын төсвөөр: 320 төсөл хэрэгжүүлж, цэцэрлэгийн орны тоог 4180-аар нэмэгдүүлж, нийт 29 цэцэрлэг ашиглалтад оруулсан, сургуулийн суудлын тоог 8308-аар нэмэгдүүлж 14 сургууль шинээр ашиглалтад өгчээ.

2019 онд 137 цэцэрлэг, ерөнхий боловсролын 57 сургууль барих төлөвлөгөө гарсныг танилцуулав.

2019 оны  төсөв, хөрөнгө оруулалтын хувьд:  Бүтээн байгуулалтын ажил, төслийг 100 хувь орон нутагт нь шилжүүлж байгаагаас гадна, орон нутаг дахь харьяа байгууллагын байр ашиглалтын зардал болох 127.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүлжээ. Ингэснээр төсвийн төвлөрлийг сааруулах, өмч эзэндээ ойртох нөхцөл бүрджээ.

Нийслэлийн хувьд: Улаанбаатар хотод 3 ээлжтэй сургуульгүй болох зорилтыг хангахаар нийт 17,920 хүүхдийн хүчин чадалтай 29 сургуулийн барилгын ажлыг хэрэгжүүлж дуусахаар төсвийг батлуулжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих