wokekidsbooks-900x675

Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр

Өнөөдөр Олон Улсын хүүхдийн номын өдөр. Жил бүрийн 4-р сарын 2-нд Данийн алдарт хүүдхийн зохиолч Х.К.Андерсений төрсөн өдрөөр энэ баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Германы зохиолч эмэгтэй Йелле Лепманы санаачилгаар  Олон улсын хүүхэд, залууучуудын утга зохиолын зөвлөл (IBBY) 1967 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрөөр 2 жилд нэг удаа хүүхдийн шилдэг зохиолчид  Х.К.Андерсений нэрэмжит шагнал гардуулдаг.

Энэ жил Үлгэрийн их хаан Х.К.Андерсен 214 насны өдөр тохиож байгаа билээ. Хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой энэ өдрийг дэлхийн нийтээр 52 дахь удаагаа тэмдэглэж байна. Энэ өдрийг зарим улс оронд хүүхдийн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдэд ном үнэгүй бэлэглэх зэргээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Олон улсын хүүхдийн номын өдрийн зорилго нь хүүхдэд бага наснаас нь номонд дуртай болгон хүмүүжүүлэх явдал юм. Манай улсын хувьд хүүхдийн зохиолчид хуруу дарам цөөн байдаг ч сүүлийн үед байдал нэлээн нааштайгаар өөрчлөгдөж байна.

Ханс Кристиан Андерсен Ханс Кристиан Андерсен 1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Дани улсын Оденсе хотноо төрсөн байна. Данийн хүүхдийн зохиолч, үлгэрч, яруу найрагч. Зохиол бүтээлүүд нь 150 гаруй хэлээр орчуулагдсан.

Түүний зохиосон “Нугасны муухай дэгдээхэй”, “Ямх охин”, “Эрэлхэг тугалган цэрэг” зэрэг бүтээл нь дэлхийн үлгэрийн санд томоохон байр суурь эзэлдэг билээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих