MSUT-oyutan

Үнэлгээ, ирцээс хамааран сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар болжээ. 

Сүүлийн жилүүдэд “дипломтой” ажилгүйчүүд гэхээсээ Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв/МСҮТ/-өөр дамжуулан нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээр суралцан ажлын байранд шууд зуучлагдан хөдөлмөрлөж хүсвэл цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийг оюутан залуус илүүд үзэх болсон. Эл хандлагыг дэмжин Засгийн газраас мөнгөн тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлжээ.

Ингэхдээ өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар болов.

Тодруулбал:  “D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол -70 мянга

“С”үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол- 80

“В” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол-90 мянга

“А”үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол- 100 мянган төгрөг авна гэсэн үг юм.

Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.

Тэтгэлэгт хэн хамрагдах:  -Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил,

-Нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав,

-1.5 жилийн өдрийн ангийн  оюутнууд хамрагдан дээрх тэтгэлэгийг авах боломжтой.

Дашрамд дурдахад : МСҮ-ийн 83 төв /50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль/  үйл ажиллагаа явуулж 2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад нийт 37 мянга гаруй оюутан суралцаж байна.

Үүнд

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих