oyutan-muis

Оюутнууд сургалтын төлбөр төлсөн баримтаа аваагүйгээс олон боломжийг алддаг

Татварын буцаан олголтыг авахын тулд заавал и-баримттай байх тухай хуулинд тусгагдсан байгаа. Гэвч 2018 оны 9-р сард оюутнууд маань сургалтын төлбөрөө төлөөд и-баримтаа авах ёстой боловч энэ талаар мэдээлэл багатай байсан учраас и-баримтаа аваагүй асуудлууд их гарсар байна. 

Их, дээд сургуулиудын оюутнууд  сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогос зөвлөж байна. 

Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо хамтран оюутан залуучууддаа их, дээд сургуульд төлсөн сургалтын төлбөрийн “И-Баримтаа авч хэвшье”гэсэн уриалгыг гаргаж, хуулийг сурталчилах, мэдээ мэдээллэл өгөх ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын оюутны холбооны /МОХ/, нийслэлийн Татварын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.

– Тус санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар.

Үүнд оюутнууд зөвхөн сургалтын төлбөр төлөөд и-баримт авдаг биш дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курст сурахдаа гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ авах бүртээ төлбөрийн и-баримтаа авч байх тал дээр илүү анхаарч ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн татварын газартай хамтран гаргаж ажиллахаар болоод байна.

Хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдаж амжаагүй байгаа ч 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэнгүүт дараах 3 ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж тухайн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулна.

“Манлайлал оролцоо хөгжил” сэдвээр 1,000 лекц зохион байгуулна. Тухайн лекцийн үеэр татварын тухай мэдлэг мэдээл олгоно, зөвхөн 1,000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк, сошиал дээр мэдээлэл хүргэж ажилана.

URANTOGOS

– Оюутнууд маань татварын и-баримтаа авах тал дээр хэр идэвхтэй байна вэ?

Одоо 2 дугаар улирал эхлэх гэж байна, сургалтын төлбөрүүд төлөгдөж эхэлнэ. Та төлбөрөө төлсөн л бол и-баримтаа заавал аваарай гэсэн уриалгыг тарааж байна. И-баримтаа авснаар хамгийн түрүүнд танд сар бүрийн сугалаанд оролцох боломж нээгдэх юм. Мөн дээр нь оюутнууд бид бүгд л сургалтын төлбөрөө аав, ээжээсээ авч байгаа жилийн эцэст аав ээжүүд маань сургалтын төлбөрийнхөө 10 хувийг буцааж авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна.   Оюутан залуучууддаа уриалж хэлэхэд гэртээ харихаасаа өмнө сургалтын төлбөр төлсөн и-баримтаа заавал аваад хариарай, өмнөх жилийн төлбөрийг ч нөхөн аваарай гэж хэлмээр байна. Одоо 2 дугаар улиралд төлөх төлбөрийн и-баримтаа шууд санхүүгийн албанаасаа заавал нэхэж авахыг сануулъя.

– И-баримт олголт дээр их дээд сургуулийн сургалтын алба, санхүүгийн алба хэрхэн хандаж байгаа вэ? оюутан, их дээд сургуулийн хооронд гарах зөрчил ямар байна вэ?

Сургууль дээр түгээмэл үүсэж байгаа асуудлууд гэвэл намар авах байсан одоо боломжгүй гэх хариу их өгч байна. Мөн и-баримтаа аваагүй оюутнуудыг авсан гэж мэдээлсэн /Монгол улсын их сургууль СИСИ оюутны системд/, чиний баримт байхгүй байна өөр хүүхдийн и-баримт авчих үнийн дүн адилхан гэх мэт асуудлууд их гарч байна.

Их дээд сургуулиудын санхүүгийн болон сургалтын албанаас илүүтэйгээр оюутан залуучуудын хувьд мэдээ мэдээлэл бага байна. Үүнээс үүдэн сургалтын төлбөрийн и-баримтаас НӨАТ-ын 2 хувь орж ирэхгүй юм чинь аваад хэрэггүй гэсэн ойлголт их байна. Сургалтын төлбөрийн и-баримт нь 2 хувийн буцаан олголт орохгүй ч гэсэн сугалааны тохиролд оролцох мөн жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой.

– И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуульд ямар арга хэмжээ авах вэ?

И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуулийн талаарх мэдээллийг Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдох, монголын оюутны холбооны фэйсбүүк хаяг руу өргөдөл гомдлоо өгч болно, Монголын оюутны холбооны төв байран дээр ирж санал хүсэлт, өргөдөл гомдолоо өгөх боломжтой.

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих