p1chkm7u8u1r6b2icfmg1qbi1ahm3

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилго тавьжээ

 Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар энэ хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог 3-5 пунктээр ахиулах зорилт дэвшүүлсэн юм.

          Тус аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор бусад аймагтай харьцуулахад хорьдугаар байр эзэлсэн юм.

          – Манай аймгийн сурагчид 4-6 хичээл сонгон элсэлтийн ерөнхий шалгалт өгч, зарим судлаагүй хичээлээр “цочроогоо гаргах” нэрийдлээр шалгуулан хангалтгүй оноо авч байгаа нь аймгийн дүнг бууруулахад нөлөөлж байна гэж аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх хэллээ.

          Аймгийн боловсрол, соёл урлагийн газар багш нарын онолын мэдлэгийг шалгах, төгсөх ангийн сурагчдаас сорилго шалгалт авах ажлыг зохион байгуулж,  сурагчдад гарын авлага бэлтгэж өгөх, хичээл сонголтын талаар зөвлөх арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн онд элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст онооны дунджаар тэргүүлж байгаа Дорнод аймагт 948 сурагч давхардсан тоогоор 2446 удаа бүртгүүлэн шалгалт өгч дунджаар 535,3 оноо авчээ. Гэтэл тус аймгийн 755 төгсөгч, 2412 удаа бүртгүүлэн шалгалт өгснөөс хэмжээст онооны дундаж тэргүүлсэн аймгаас 47,2-оор бага буюу 488,1 байсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих