negdugeer surguuli

Хахууль авсан нэгдүгээр сургуулийн захирлыг 12 сая төгрөгөөр торгов

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр\2019.03.04\ боллоо.

Шүүхээс Г.Бум-Эрдэнийг хууль, тогтоомж зөрчин Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, нийслэлийн Боловсролын газрын харьяа байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эхээс нь удаа дараа хахууль авсан гэм буруутайд тооцож, 12 сая төгрөгөөр торгох ял оноов.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард нэгэн иргэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан. Мөн түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан байдаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих