medeelel-tehnology surgalt

Төлбөргүй сургалтаар 500 ажлын байранд зуучилна

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар /НЗХГ/-аас мэдээллийн технологийн 500 нээлттэй ажлын байр зарлаж буйгаа мэдэгдлээ. 

 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх сургалтыг “Мэдээллийн технологийн сургалтын төв”-өөс зохион байгуулж ирсэн.

Сургалтын төлөвлөгөөний дагуу “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, эксел программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн найман төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.

Энэ талаар НЗХГ-ын дарга С.Сүх-Очир

“Манай байгууллагын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран 100 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хүрээнд 2019 онд мэдээллийн технологийн салбарт гурваас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж, БНСУ-аас аутсорсинг захиалга авч, гүйцэтгэл хийх өндөр цалинтай ажлын байраар хангах юм” хэмээв.

medeelel tehnologi

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газрын дарга С.Сүх- Очир

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар

Мэдээллийн технологийг сургалтыг 2018 онд 834 иргэн амжилттай төгссөнөөс 120 төгсөгчдийг ажлын байранд зуучилжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих