bi-mongol-huuhed

Сонсголын бэрхшээлтэй сурагчид дэд байрт оров

Нийслэлийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах  “БИ МОНГОЛ ХҮҮХЭД”  ёс заншлын наадам Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль дээр амжилттай болж өндөрлөлөө.

Тус наадам нь 3 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 1 дүгээр шатыг сургууль бүр, 2 дугаар шатыг дүүрэг бүр зохион байгуулж, шалгарсан эхний 2 баг 3 дугаар шатанд оролцлоо. Энэ удаагийн наадамд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур дүүргүүдээс шалгарсан 15 сургуулийн I-V ангийн 150 сурагч, бага ангийн 30 багш  оролцож, монгол ёс заншил, ардын тоглоом наадгайгаар авъяас чадвар оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

“БИ МОНГОЛ ХҮҮХЭД” ёс заншлын наадмыг

  • 1-р анги Алаг мэлхий өрөх, тайлбарлах
  • 2-р анги Шагай няслах
  • 3-р анги Шагай шүүрэх
  • 4-р анги Алтан хонх
  • 5-р анги Бүтээл урлах төрлөөр зохион байгуулсан байна

Багийн дүнгээр  Баянгол дүүргийн “БИ МОНГОЛ” баг түрүүлэн хошой аварга болж шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо. Дэд байрыг  Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн “ХАМАГ МОНГОЛ” баг, гутгаар байрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн “ХӨХ МОНГОЛЫН ҮР САД” баг, тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн “ХӨХ ТОЛБОТ” баг, Баянзүрх дүүргийн 111 дүгээр сургуулийн “ОЮУНЛАГ БАГАЧУУД” баг тус тус эзэлж, амжилтын эзэд боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих