olymp-tsahim-uilchilgee

МҮОХ-оос олон талт цахим үйлчилгээг эрчимжүүлнэ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны ажилтнууд өнөөдөр /2020-04-13/ цахимаар хуралдлаа. Хурлаар үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчид, олон нийтэд чиглэсэн видео контентуудыг бэлтгэн хүргэх, цахим уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг эрчимжүүлэхээр санал бодлоо солилцов.

Ирэх долоо хоногт МҮОХ-ны тамирчдын комиссын хурал болон “Токио-2020” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчдын зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулахаар тогтлоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих