ff364e_exam_multiplechoice_x974

Даваа гаригт монгол хэл бичгийн шалгалтын дүн гарна

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгчээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргах юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ)-ийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.

“Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдана. Энэ жил 12 дугаар ангийн төгсөгчид дээрх сайт руу орж регистрийн дугаараа хийж, харин өмнөх оны төгсөгчид нэвтрэх нэр, нууц дугаар хийж дүнгээ харна. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана” гэсэн мэдээллийг өглөө.

Их, дээд сургуульд элсэх гэж байгаа иргэд заавал өгөх ёстой Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болох юм.

ЭЕШ-ийн онлайн бүртгэл орон даяар 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж байгаа юм. Бүртгэл хаагдсанаас хойш шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүйг анхаарах хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих