Сүүлийн үед улстөрийн тогоонд халуун сэдэв болоод байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн ордноос гарч орон даяар өрнөсөөр тайван жагсаалын хэмжээнд хүрээд байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжин жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байсан.
Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөг хүртэл албан тушаалаасаа огцроогүй учир товлосон ёсоор маргааш буюу 1-р сарын 10-нд тайван жагсаалыг хийх гэж байна.
Өмнөх жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд 25 мянган хүн цугласан гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ удаад илүү өргөн хүрээг хамарч иргэний нийгмийн болон ТББ-иуд нэгдэхээ мэдэгдээд байгаа.
Тэгвэл өнөөдөр Хохирогчдын холбоо ТББ болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” тайван жагсаалд оролцохоо мэдэгдлээ.