Багш нар жагсаалд нэгдэнэ

Сүүлийн үед улстөрийн тогоонд халуун сэдэв болоод байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн ордноос гарч орон даяар өрнөсөөр тайван жагсаалын хэмжээнд хүрээд байгаа. 

 УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжин жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байсан.

 Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөг хүртэл албан тушаалаасаа огцроогүй учир товлосон ёсоор маргааш буюу 1-р сарын 10-нд тайван жагсаалыг хийх гэж байна. 

Өмнөх жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд 25 мянган хүн цугласан гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ удаад илүү өргөн хүрээг хамарч иргэний нийгмийн болон ТББ-иуд нэгдэхээ мэдэгдээд байгаа.

Тэгвэл өнөөдөр Хохирогчдын холбоо ТББ болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” тайван  жагсаалд оролцохоо мэдэгдлээ.

bagsh nariin kholboo

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаалд оролцох тухай албан ёсны мэдэгдэл өгч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих