english

Англи хэл сурахад гардаг түгээмэл долоон алдаагаа ингэж засаарай

Монголын англи хэлний академи /IBT /-ийн захирал Ц.Хүрэлтулгын англи хэл сурахад гардаг түгээмэл долоон хүндрэл ба тэдгээрийн шийдлийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.      

Олон мянган хүнд хичээл заах үед хэл сурахад тулгардаг хэд хэдэн хүндрэл, тэдгээрийн шалтгааныг олж харсан байгаа. Харин олон мянган хүнд хичээл заахдаа нэг л асуултад хариулт олж чадаагүй. Гадаад хэл сурах төрөлхийн авьяастай, авьяасгүй хүн гэж байгаагүй. Энэ асуултад хариулт авч чадаагүй. TOEFL, IELTS-ийн өндөр оноо аваад гадаад тэтгэлгээр амжилттай сурч байгаа хүмүүсийн ард юу байсныг, тэр хүмүүс ямар хүндрэлийг давж гарсныг бол олж харж чадсан.

Нэгд, хамгийн эхэнд үг цээжлэх хүндрэл байдаг. Хэл сурахыг хүсэж байгаа бол маш хурдан хугацаанд олон үг цээжлэх ёстой болдог. Үг цээжлэхгүй бол нэгд, үг цээжлэхгүй болохоор мэддэг дүрэм хэзээ ч өмнө нь харж байгаагүй юм шиг хэцүү харагддаг. Хоёрт, үг цээжлэхгүй болохоор текст дүүрэн үгтэй эхийг хараад хэцүү санагддаг, шантардаг. 26 цагийн дүрмээ мэддэг, өгүүлбэрийн бүтцээ сайн мэддэг ч үг мэдэхгүй байгаа бол тэр хүнийг англи хэл эзэмшсэн гэж хэлэхгүй. Англи хэлтэй хүнийг үг сайн мэддэг хүн гэж л хэлнэ.

English word

Үг мэдэхгүй байгаа бол тэр хүнийг англи хэл эзэмшсэн гэж хэлэхгүй

Эдийн засаг, уул уурхай, анагаахын салбарт томоохон орчуулга хийж байгаа хүмүүсийг хараад оюутнууд их гайхдаг. Тэр хүмүүс уул уурхайн салбарт 2000, анагаахын салбарын 2800,  бизнесийн салбарын 2500 орчим үгийг мэдэж байгаа юм. Үүгээрээ л таниас ялгаатай. 

Тухайн салбарт хэр олон үг мэдэж байна тэр хэмжээгээр сайн орчуулж чадна. Үг гэдэг бол гайхамшигт өв хөрөнгө. Үгийг цээжлэхийн тулд зуршилтай болох ёстой. Цээжилж байгаа үгээ дуудаж утсандаа хурааж авчихаад сонсоод явж болно, төсөөлж цээжилчихээд  завгүй гэж бодсон цагтаа бодож болно. Үг цээжлэхэд зав гаргана гэсэн ойлголт байж болохгүй.  Завгүй гэж боддог үедээ өөртөө зуршил бий болгоод үгийг цээжлэх ёстой.

Хоёрт, англи хэлний дүрмийг хэцүү гэж боддог. Дүрэм хэцүү биш. Англи хэлний дүрмийг үзэхдээ хамгийн түрүүнд үг зүйг ойлгох ёстой. Ямар ч урт, хүнд өгүүлбэр байсан үгээс л тогтдог гэдгийг мартаж болохгүй. Тийм болохоор үг зүйн дүрмийг өөрийн болгох ёстой.

durem

Дүрэм хэцүү биш

Төрөлжүүлээд үзэх юм бол 13 төрлийн үг зүй байдаг. Тэдгээр нь өгүүлбэрт хаа хамаагүй байрлахгүй, тодорхой байрлалтай. Үг зүйн байрлалаас гадна үүргийг нь сайн ойлгох нь чухал. 13 төрлийн байрлалтай байдаг, 13  төрлийн үүрэгтэй байдаг. Байрлалыг тогтоо, үүргийг маш сайн ойлго.

Гуравт, монгол, англи хэл хоёр хоорондоо тэс хөндлөн хэл гэдгийг ойлгох ёстой. Монгол хэл дээр “та өглөөний цайгаа уусан уу” гэж асуухад “асуух үг” өгүүлбэрийн ард байрладаг. Харин англи хэлэнд асуух үг өгүүлбэрийн эхэнд байрладаг. Бид ихэнх тохиолдолд англи хэлэнд үйл үг “ing, ed” төгсгөл авдаг, эсвэл хувирдаггүй гэж боддог. Харин монгол хэлэнд цас орсон, цас орж байна, цас орчихсон, цас ордог гээд үг үг маш олон янзаар хувирдаг гэж боддог.

english-3

Англи хэлний гол үйл үгийн өмнө туслах үйл үг байрласан хослолыг 26 цаг гэж нэрлэнэ

Тийм болохоор англи хэлний үйл үг гурван янзаар, монгол хэл дээр 30 янгаар хувирдаг гэж боддог.  Монгол хэлэнд үйл үгийн ард нөхцөл залгаад тухайн үйл үгийн илэрхийлж байгаа утга өөр болдог. Жишээлбэл, цас ордог, цас орчихсон байна, цас орж байна, цас ороод л байна, цас орж байлаа, цас орчихсон байх болно гэх зэргээр маш олон янзаар үйл үг хувирч, утга нь өөрчлөгддөг.  Харин англи хэлэнд үйл үгийн ард нөхцөл залгаад утга нь өөрчлөгдөхгүй. Үйл үгийн урд талд нь “is, are, were, have” туслах үйл үгсийг тавьдаг. Тэгж байж үйл үгийн утга өөрчлөгддөг. Товчхондоо, англи хэлний гол үйл үгийн өмнө туслах үйл үг байрласан хослолыг л 26 цаг гэж нэрлээд байгаа юм.

Дөрөвт,  хэрвээ англи хэлийг өндөр төвшинд эзэмших гэж байгаа бол дүрмийг маш сайн эзэмших ёстой.  Өгүүлбэрийг зөв дэс дарааралтай  дүрмийг маш сайн ойлго. Дүрэм хэцүү биш. Дүрэм гэдэг өндөр уул руу авирч байгаа бол орой дээр гурван том гишүүн өгүүлбэр л байгаа. Академик англи хэл нэг ширхэг үгний оронд өгүүлбэрийг ашигладаг. Академик англи хэл эзэмшсэн хүн үгээр биш, өгүүлбэрээр ярьж, ашигладаг. Гурван том гишүүн өгүүлбэрээ маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгж чадвал англи хэлний дүрэм хэцүү биш.

grammer

Дахин сануулахад дүрэм хэцүү биш.

Тавд, академик англи хэлэнд өгүүлбэр хураагддаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Зургаад, эссэ бичиж чадахүй байна гэдэг.

English-4

Эссэ бичихэд үгийн сан, үг бэлэн байх ёстой. Хэрэглэх үгээ өргөн цар хүрээтэй мэдэж байх ёстой. Дараа нь дүрмийг өндөр төвшинд эзэмшсэн байх ёстой. Хүмүүс 20,25,30 сэдвээр эссэ бичээд байдаг. Тоо нь олон боловч нэг л загвараар бичээд байдаг нь дутагдал. Үүний оронд ганцхан сэдвээр 20 янзаар эссэ бичих нь илүү үр дүнтэй. 20 дахь эссэ чинь хамгийн эхнийхээс 20 дахин илүү болчихсон байх болно.         

Долоод, ярьж чадахгүй байна гэдэг. Сонсож чадаж байгаа юу гэдгээ өөрөөсөө асуу. Сонсоод ойлгож байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Сонсож чадаж байгаа хүүхэд ярьдаг. Маш их сонсох ёстой. Гэхдээ ганц л зүйлийг олон дахин сонс. Нэг сэдвийг сонгоод түүнийгээ долоо хоног, 14 хоног сонс, сонсоод цээжил. Цээжилсэн зүйлээ давтаад яриад бай.

how to speak

хэрхэн ярьж сурах вэ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих