huuhed-usand-oruulah

Нярай хүүхдийг усанд оруулахдаа анхаарах ЗӨВЛӨМЖ

Эцэг, эхчүүд та бүхэн минь нярай хүүхдээ усан друулах гэж байна уу. Ингэхдээ дараах зйүлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Өрөөгөө дулаан байлга, хаалга, цонхыг хаана.
  • Тохойг эсвэл гарын шууг дүрж үзэхэд дулаан байхаар усны хэмийг тохируулна.
  • Угаасны дараа арчих алчуурыг гарын дор ойрхон байлгаарай.
  • Усанд оруулахдаа хүүхдээ нэг гар дээрээ барьж, эхлээд толгойг бүлээн усаар норгон угааж, хуурай алчуураар арчиж, малгай өмсгөнө. Дараа нь биеийн бусад хэсэг, чихний ар, хүзүү,
  • суга, цавь, гар, хөлийн хурууны завсрыг сайн угаагаарай.

Анхааруулга: Нярайг төрснөөс хойш наанадаж 24 цагийн дараа угаана. Энэ нь даарах, халдвар авахаас сэргийлдэг.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих