Эцэг, эхчүүд та бүхэн минь нярай хүүхдээ усан друулах гэж байна уу. Ингэхдээ дараах зйүлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Өрөөгөө дулаан байлга, хаалга, цонхыг хаана.
- Тохойг эсвэл гарын шууг дүрж үзэхэд дулаан байхаар усны хэмийг тохируулна.
- Угаасны дараа арчих алчуурыг гарын дор ойрхон байлгаарай.
- Усанд оруулахдаа хүүхдээ нэг гар дээрээ барьж, эхлээд толгойг бүлээн усаар норгон угааж, хуурай алчуураар арчиж, малгай өмсгөнө. Дараа нь биеийн бусад хэсэг, чихний ар, хүзүү,
- суга, цавь, гар, хөлийн хурууны завсрыг сайн угаагаарай.
Анхааруулга: Нярайг төрснөөс хойш наанадаж 24 цагийн дараа угаана. Энэ нь даарах, халдвар авахаас сэргийлдэг.