Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хуримыг Хятадын бүсгүй шинэчлэв

Хятадын Ким Кардашиан хэмээн нэрлэгддэг үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Янг Хятадын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хуримын ёслолыг хийсэн байна. Жүжигчин, дуучин, загвар өмсөгчөөр ажилладаг гоо бүсгүй 30,958,000 ам.долларын хөрөнгөөр хуримаа хийсэн гэдгээ мэдэгдсэн байна.

Асар өндөр хуримын бялуу, тансаг даашинз гээд байж болох хамгийн үнэтэй зүйлсээр хуримаа чимэхийг хүссэн хосууд 2000 хүнийг ёслолын арга хэмжээндээ урьсан ажээ. 14 настайгаасаа урлагт зүтгэсэн Янгийн хуримын даашинзыг урлахад 5 сарын хугацаа шаардагдсан гэнэ. Тэдний хурим  алдарт реппер Кани Вест болон Ким Кардашиан нарын хуримнаас 2 дахин их зардлаар зохион байгуулагдсан аж. Хосуудын хэт үнэтэй хуримыг зарим иргэд шүүмжилж байсан бөгөөд ийм их хөрөнгийг ганцхан өдөрт зарцуулахын оронд хүмүүнлэгийн үйлсэд хандивласан бол илүү сайхан харагдах байлаа хэмээцгээж байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих