ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ

ЭЕШ-ын бүртгэл цахимаар явагдаж байгаа билээ. Тодруулбал,

2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан https://eyesh.eec.mn/ цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас”-ны “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж бүртгэлийн хуудсаа хэвлэн авах юм.

Хэвлэж авсан бүртгэлийн хуудас дээрээ тухайн сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна.

~ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ~

Харин өмнөх оны төгсөгч буюу 2021 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул “Хэвлэх” гэсэн хэсэгт дарж хэвлэж авах боломжтой.

ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 20-ны өдөр 18:00 цагт хаагдах тул бүртгэл дуусахаас өмнө ЭЕШ-даа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих