vitaminjuulalt-ayan

Цар тахлаас сэргийлж зөв хооллох, дасгал хөдөлгөөнөө идэвхижүүлэх АЯН зарлав

“COVID19” цар тахлаас урьдчилан сэргийлхэд дасгал, хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл зөв хооллож дархлаагаа нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас байнга хүргэж байгаа билээ.

Тиймээс Иргэний нисэхийн үндэсний төвөөс салбарын нийт ажилтнуудынхаа дунд “Дархлаажуулалт, витаминжуулалтын сарын аян-2020” арга хэмжээг онлайн хэлбэрээр зохион байгуулхаар төлөвлөж байна.

Дээрх аяны хүрээнд зөв, зохистой хооллолтийн энгийн дүрмүүд, ажлын байран дээрх дасгал хөдөлгөөн, тухайн хүний эмгэг, өвдөлтийн шинж тэмдэгт тохирсон ямар дасгал хийвэл сайн, ямар хөдөлгөөн нь тохиромжгүй байх вэ гэсэн багш, судлаачдын зөвлөмж яриаг дасгалын хамт заах юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих