ontsgoi-baidal

ХӨВСГӨЛ: Галд хурга, ишгээ алдсан харамсалтай хэрэг гарчээ!

Хөвсгөл аймагт өвөлжөөний хашаа, төлийн пүнз шатсаны улмаас малчин айл хурга, ишгээ алдсан харамсалтай үйл явдал болжээ. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Шувуутын-Ам” гэдэг газарт тус багийн харьяат малчин Б-ын өвөлжөөний хашаа, төлийн хоёр пүнз, 38 хурга, 21 ишиг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 14-ний өдрийн 09:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Орон нутгийн 12 иргэн, гурван автомашинтай зургаан цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын ЗДТГ-ын дарга З.Батдорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих