Тархины хэмжээ нь 2% хувьтай төрсөн хүү ярьж, тоолж сурчээ

Тархины хэвийн хэмжээнийхээ   2%-тай төрж, нурууны цууралттай гэсэн онош тавиулсан  Английн жаал хүү Ной Уолл  идэвхитэй аж төрж, тодруулвал  ярьж, тоо тоолж, серфингээр хичээллэж байна.

Хүүхэд сэтгэцийн ноцтой гажигтай төрөх юмуу амьдрах чадваргүй байж мэдэх учир, эмч нар үр хөндүүлэхийг хүүгийн ээж Шелли Уоллд 5 удаа зөвлөж байжээ.

Гэвч эцэг, эх нь тийм ч залуу биш  улс байсан учир, хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна.noi voll

Хүүгийн тархи маш их шахагдсан аж. Тэрээр юм харж, юм сонсож, ярьж чадахгүй, түүнчлэн өөрөө хоолоо идэж чадахгүй байж мэднэ гэж эмч нар үзэж байсан ч,  эцэг, эх нь эмчилгээ хийлгэж, анхаарал тавьснаар одоо Ной бараг эрүүл саруул болжээ.

Ингэснээр хүүгийн бие мэдэгдэхүйц сайжирч,  одоо түүний тархи хэвийн хэмжээнийхээ  80%-д хүрчээ.

Эцэг, эх нь Австралийн нэг клиникт хандаж, энэ эмнэлгийн мэргэжилтнүүд  танин мэдэх чадварыг сайжируулдаг дасгал, физик эмчилгээг хослуулах  аргаар өвчтөнүүдийнхээ тархийг дасгалжуулдаг байна.

Одоо эмч нар Ной Уоллын бүрэн хэвийн аж төрөх магадлалыг нааштай үнэлж, харин телевизийн хөтлөгчид хүүг жинхэнэ гайхамшигийн жишээ  хэмээн нэрлэж байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих