Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч, хичээл эхлэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амарсан.
Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амрах байсан бөгөөд Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд гэсэн найман аймагт томуугийн дэгдэлт өндөр байсантай холбогдуулан ЕБС-ын сурагчдын амралтыг сунгах шийдвэрийг БСШУС-ын сайд гаргасан билээ.
Аймаг, сум, тосгон, багийн бүх сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлж нэгдүгээр сарын 21-нд хичээл нь орох хуваарьтай байсан юм. Тушаалд дурдсанаар аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчин дэгдэн, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн хичээлийг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 4-н хүртэл сунгаад байсан юм.