nomiin-san

Ном хандивлавал зааланд тоглож, хэл сурч болно

“Монгол Од цогцолбор” сургуулийн удирдлагууд 378 сурагчдаа зориулан тухлаг номын сан байгуулжээ. Гэвч уг номын сангаа сурагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан хэрэгтэй номоор дүүргэж чадаагүй, номын тавиурууд нь хоосон байгаа юм. Тус сургуулийн удирдлагууд зүгээр нэг ширээний ард суугаад ном унших орчинг бүрдүүлэлгүй, илүү чөлөөтэй орчинг бий болгосон байна.

Сурагчдын хувьд газар суугаад номоо унших, буйданд тухлаад унших орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн ч уншуулах номын фондоо бүрдүүлж чадаагүй байна. Азийн хөгжлийн сангаас дэмжлэг хүссэн ч тус сан ном олгохоо 2018 оны дөрөвдүгээр сараас зогсоосон байна.

Иймд “Монгол Од цогцолбор” сургуулиас номын сангаа дүүрэн номтой болгохын тулд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Өөрсдийн спорт зааландаа албан байгууллагуудын спорт тэмцээнүүдийг зохион байгуулж, олсон орлогоор нь ном худалдан авах, эсвэл ном хандивлах боломжтой гэнэ. Түүнчлэн ажилчдадаа англи хэлний сургалтад хамруулан оронд нь номын хандив өгч боломжтой аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих