tsahim-bank

Монголд цахим банкны үйлчилгээг нэвтрүүлнэ

~Монголд цахим банкны үйлчилгээг нэвтрүүлнэ~

БНСУ-ын интернэт төвтэй зөвхөн цахимаар үйлчилгээ үзүүлдэг “К банк”, “Кorean Telecom” /КТ/ үүрэн сүлжээний компани Монголын МCS групптэй хамтран хоёр улсыг холбосон цахим банкны үйлчилгээ үзүүлэх болсноо мэдэгджээ.

Энэ нь “К Банк”-ны олон улс дахь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төслийн нэг хэсэг аж. КТ нь Солонгосын хамгийн олон хэрэглэгчтэй үүрэн сүлжээний компани бөгөөд К Банкны хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг буюу 18.01 хувийн эзэн юм.

Дээрх хоёр компани Монголын талаас МСS групптэй таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээ нийт 5.5 тэрбум воны буюу 12 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаас 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх аж.

МСS групп Монголд анхны ямар ч салбаргүй цахим банкны үйлчилгээг оруулж ирэх бөгөөд үйлчилгээний нэрийг “M Бaнк” гэх аж.

Гэрээнд зааснаар БНСУ-ын талын хөрөнгө оруулагчид “M Бaнк”-ийн эхлүүлэх төслүүдэд бизнесийн загвар боловсруулах, , зээлийн эрсдэлийн менежментийн системийг хөгжүүлэх, өөрийн зээлийн онооны системтэй (CSS-Credit Scoring System) болоход нь дэмжлэг үзүүлнэ.

K-Bank-ийн гүйцэтгэх захирал Шим Сён Хүн “Санхүүгийн асуудлыг зөвхөн цахимаар шийддэг өөрсдийн бизнесээ гадаадад өргөжүүлэх анхны алхмаа хийж буйдаа баяртай байна” хэмээн өгүүлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих