akademich tsol

Ерөнхийлөгч долоон эрдэмтэнд “Академич” цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж долоон эрдэмтэнд “Академич” цол олгохоор болжээ.

2018 оны арванхоёрдугаар сард болсон Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулсан байна.

Академич цол хүртэх долоон эрдэмтэн:

  1. Бүдээбазарын Авид
  2.  Бадрахын Бурмаажав
  3.  Содномсамбуугийн Дэмбэрэл
  4. Сампилдондовын Чулуун
  5.  Очбадрахын Чулуунбаатар
  6.  Рүвжирийн Шагдарсүрэн
  7. Халтарын Энхжаргал нарын эрдэмтэнд өнөөдөр Төрийн ордонд 11:40 цагаас цолыг нь гардуулж өгөхөөр товлосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байх зарлигийг 2005 онд Н.Баганбанди ерөнхийлөгч гаргасны дагуу төрийн тэргүүн хэргэмийг гардуулж өгөх ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих