child-phone

ДЭМБ: Хүүхдэд гар утас, зурагт үзүүлэх хэм хэмжээ

Эцэг эхчүүд өөрсдийн буруугаасаа болж бага насны хүүхдүүдээ гар утсанд донтуулдаг гэсэн судалгаа байдаг.

 Дэлгэцийн донтолтод тодорхой хэмжээгээр өртсөн хүүхэд хэт их ачаалал авч үзсэнээс болж хүүхдийн хараа муудахаас гадна тархинд сөргөөр нөлөөлдөг. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар гар утас, зурагт үзүүлэх хэм хэмжээ гэж бий.

Тэгвэл бага насны хүүхдийг гар утас, зурагт үзүүлэх зохистой хэм хэмжээ ямар байх талаар ДЭМБ-аас мэдээлэл гаргажээ.Үүнд:

Нэгдүгээрт:  0-2 насанд зурагт, утас үзүүлэхээс зайлсхийх

Энэ үед тархины эсийн хөгжил хамгийн хурдтай явагдаж байдаг учир

Хоёрдугаарт:  3-4 насанд өдөрт 15-20 минут

Энэ насанд хийсвэр сэтгэлгээ, хэл ярианы хөгжил, шинийг танин мэдэх хамгийн оргил үе

Гуравдугаарт:  5-6 насанд өдөрт 15-50 минут

Хүүхдэд итгэл үнэмшил тогтож, аливааг даган дуурайх үе

Дөрөвдүгээрт: 6-7 насанд өдөрт 35-50 минут

Анхаарал төвлөрөлт тогтох, үүрэг хариуцлага бий болох үе. Энэ хэм хэмжээг хязгаарлаж тохируулаагүйгээс хүүхдийн хэл яриа, сэтгэхүй, нийгэмших дадал, бие бялдрын хөгжил аажим аажмаар доголддог.

Хүүхэд өдөрт дунджаар 2 цаг зурагт үздэг бол дэлгэцийн хараат болох, 4 цаг буюу түүнээс дээш үздэг бол донтолт үүсэх шалтгаан болдог.

Дэлгэц, утасны донтолт нь архины, тамхины донтолттой яг ижил нөлөөг тархинд үзүүлдэг байна. Тиймээс бага насны хүүхдүүддээ гар утас, зураг үзүүлэхэд нь анхаарч байхыг зөвлөе.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих