Герман улс дахь коронавирусийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна. 2020 oны 4 дүгээр сарын 15-ны өдөр ХБНГУ-ын Канцлер Aнгела Меркель нийт 16 Муж улсынхаа Ерөнхий сайд нартай телефон хурал хийж халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч байгаа хязгаарлалтууддаа зарим нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Үүнд:
-ЕБС-ийн төгсөх анги, тусгай ангиудын хичээлийг 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлүүлэх
-Бага сургууль, цэцэрлэгийг ажиллуулахгүй байх
-Ресторан, нийтийн хоолны газрууд, сүм хийдийн хурал цуглааныг хориглосон хэвээр байлгах (зөвхөн захиалгаар хүргэж өгөх болон өөрөө очиж авах)
-Олон нийтийн томоохон арга хэмжээг 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглох.
-Кино театр болон концертын заалуудыг хаалттай хэвээр байлгах
-Музей болон амьтны хүрээлэнгийн үйл ажиллагааг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс нээх
-800м2 хүртэлх талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай жижиг газруудын үйлчилгээг явуулж эхлэх
-Олон нийтийн тээвэр болон нийтийн үйлчилгээний газар амны хаалт зүүх, хоорондоо 1.5-2 метрийн зайтай байх зэрэг шийдвэрүүд гарсан байна.