Гадаад орны хүнд бэлэг өгөхдөө дараах зүйлсэд анхаар

Хэрэв та гадаад хүнд бэлэг өгөх хэрэг гарвал үүнийг мэдэж байхад илүүдэхгүй. Японы Чиба мужын хогийн цэг дээр хаягдсан Мандухай хатны зураг танд нэгийг бодуулах буй заа. Ямар ч Монгол хүн үүнийг хараад эгдүүцэн бухимдах байх. Бодвол Монгол хүн л бэлэг болгон өгснөөс дамжиггүй. Үнэндээ хаясан хүнийг ч шууд буруутгах аргагүй юм.
Угтаа гадаад хүнд бэлэг өгөхдөө сайн бодож байвал зүгээр болов уу! Тэр тусмаа Хаан эцэг, Хатан эхстэйгээ холбоотой бэлэг өгөх нь тохиромжтой бус юм. Эрт цагт газар нутагт нь нөмрөн орж эзлэн түрэмгийлж байсан хаан хятадын зураг хөргийг хүндлэн хоймортоо залах гадаад хүн байх нь юу л бол.
Мөн адил жишээ:
Солонгос улсад ажиллаж амьдардаг Монгол залуу Солонгос захиралдаа Чингис хааны зурагтай хивсэнцэр бэлэглэж гэнэ.
Нэг удаа Солонгос захирлынхаа гэрт уригдаж очтол Чингис хааны зурагтай хивсэнцэрийг нь нохойн хэвтэр болгосон байсан гэжугаа.
Тиймээс бид гаднын иргэдэд өгөх бэлгээ нарийн сайн бодох хэрэгтэйг сануулж байгаа хэрэг. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй, мөн талцуулан маргаан үүсгэх гэсэнгүй. Авах гээхийн ухаанаар уншиж болгоохыг хүсэе

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих