Putin

Владимир Путин уулзсан эмч ХАЛДВАР авчээ

2020-03-24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвар авсан иргэдийг эмчилж байгаа Москва хотын эмнэлэгт зочилсон юм. Энэ үеэр тус эмнэлгийн ахлах эмч Дэнис Проценко Путинийг хүлээн авч, эмнэлгийн болон өвчтөнүүдийн нөхцөл байдлыг танилцуулсан юм.

Энэ уулзалтаас хойш удалгүй эмч Дэнис Проценко шинэ коронавирусний халдвар авсан болох нь тогтоогдоод байна.

Харин Оросын ерөнхийлөгчийн албанаас Владимир Путиний биеийн байдал хэвийн, ямар нэгэн асуудалгүй байгааг мэдээлжээ. Ерөнхийлөгч Путинийг ийнхүү эмнэлэгт зочлох үед түүнийг Оросын ерөнхий сайдын орлогч, засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга нар дагалдан явж байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих