Хоёр орны харилцаа муудаж буй нөхцөлд Хятадын эсрэг Вашингтоны зүгээс зохисгүй алхам хийвэл шийдвэртэй хариу арга хэмжээ авах болно хэмээн БНХАУ ын гадаад хэргийн сайд Ван И Францын гадаад хэргийн сайд Жон Ив Ле Дриантай утсаар ярих үеэрээ мэдэгджээ.
~БНХАУ-ын зүгээс хатуу хариу барих болно гэв~
Тэрбээр мөн АНУ-ын болчимгүй, зохисгүй алхмын хариуд БНХАУ хатуу оновчтой хариу барих болно гэдгээ илэрхийллээ. Энэ тухай БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Бээжин хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хохироосон тохиолдолд шийдвэр төгс хариу арга хэмжээ авах ч хэзээ ч түрүүлж мөргөлдөөнийг дэвэргэхгүй хэмээн энэ мэдэгдэлд онцолсон.