bagiin-zasag-darga

Багийн засаг дарга нар сургалтад хамрагдлаа

Дундговь аймгийн  2019 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Хүн ам, орон сууцны 2020 оны бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Статистикийн хэлтэс хамтран энэ сарын 22, 23-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 15 сумын Статистик хариуцсан мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар нийт 71 хүн оролцжээ. Тус сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Тогтвортой амьжиргаа 3 төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.

Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун сургалтыг нээж, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон хэлтэс, агентлагийн удирдлагууд хөтөлбөрийн дагуу илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн сургалтын үеэр Үндэсний статистикийн хорооны ХАНСГ-ын дарга А.Амарбал Хүн ам, орон сууцны тооллогын талаар мэдээлэл өгч, Статистикийн хэлтсээс хууль эрх зүй, анхан шатны мэдээллийг сайжруулах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллэж, дадлага ажил хийлгэн, тестээр шалгалт авч, үр дүнг танилцуулжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих