hoolnii-durshil

Хүүхдийнхээ хооллох дуршлыг нэмэгдүүлж, тохиолдох бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?

Бага насны хүүхдийн 1 удаа идэх ёстой хоолны хэмжээг харгалзан хооллох ч эхлээд бага аягалж өгөөд нэмж өгөх нь зүйтэй. Хоолоо сайн идсэн тохиолдолд урамшуулах нь сайн нөлөөтэй. Хүүхдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн, хоолонд дуртай бол хоол нь тохирч байгааг илэрхийлнэ.

Хүүхэд хоол идэх дургүй бол “Хоолоо идэхгүй байна” гэж үглэх, шахах, загнахаас татгалзах хэрэгтэй. Ээж нь гараа гаргаж хийсэн сайхан хоолонд хүүхэд дуртай байдаг. 2-5 насны хүүхдүүд ногоонд дургүй байх тохиолдол байдаг. Энэ үед эцэг эх багш нар өөрсдөө үлгэрлэх, ногоотой хоолыг амттай гоё гэж хүүхдэд ухуулан ярьж, ногооны зураг тоглоомоор тоглуулж ногоонд дасгах хэрэгтэй.

Хүүхэд биеэр нь юм туурах, огих, бөөлжих, хавдах, суулгах зэргээр зарим хоолонд хариу урвал өгдөг. Ийм үед эмчид үзүүлэн шалтгааныг тодруулах шаардлагатай.

Хүүхэд бүрийн хоолны дуршил өөр. Зарим хүүхэд сүүн хоолонд, зарим нь маханд дуртай байдаг. Гэвч зөвхөн дуртай хоолыг нь өгөөд байх биш бүх л төрлийн хоолонд дуртай болгохын тулд хоолны нэр төрлийг олшруулах, хүүхдийн дур сонирхлыг татахуйцаар бэлдэх, аягалж таваглахдаа хэлбэр дүрс оруулж өгч бүх төрлийн хүнс хоолонд дуртай болгоход анхаарах хэрэгтэй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих