Монголын жүдо бөхийн холбооныхон ажлаа өгөх үү

Жүдо бөхийн ДАШТ Японы Осака хотод наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-ний хооронд болсон бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд оролцсон билээ.

Уг тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ.

Энэхүү албан тушаалд Монгол Улсын ардын багш, хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, Япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг билээ.

Гэхдээ тэдний хүчин чармайлтаар манай улсын жүдочид 2017 оны ДАШТ-ээс зургаан медаль хүртсэн дээд амжилт байлаа. Мөн сүүлийн зургаан ДАШТ-ээс дараалан медаль зүүж байв.

эх сурвалж: mnb.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих