Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 19-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Батлан хамгаалах яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Батлан хамгаалах яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа н.Эрдэнэ-Очир, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албаны хүмүүс, ЕБС-иудын удирдлага, багш, сурагчид, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан баг тамирчдын ар гэрийнхэн оролцов.
Энэхүү тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын 80 жилийн ойн хүрээнд гуравдугаар сарын 05-18-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.