social-studies

Цахим хичээлдээ ирээрэй ХҮҮХДҮҮД ЭЭ!

ЕБС-ийн суралцагчид 2018 оны 12 дугаар сарын 15 наас 2019 оны хоёрдугаар 10 хүртэл урт хугацаагаар амарч байна.

Дөрвөн долоо хоног үргэлжилж буй сурагчдын амралттай холбоотой БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтанд зориулсан цахим хичээл зааж эхэлхээр болжээ.

Цахим хичээлээр 1-12 ангийн суралцагчдад монгол хэл, математикийн хичээлийг долоо хоногт хоёр удаа заах юм. Дээрх арга хэмжээг  “ПИНК КИВИ” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ивээн тэтгэж өөрийн цахим хуудсаар цацаж байна.

Иймд суралцагчид төдийгүй эцэг,эхчүүд та бүхэн доорхи хаягаар орж цахим хичээлээ хийгээрэй.

1. Долгион цахим хуудас руу та энд дарж орно уу.

2. Долгион Facebook хуудас руу та энд дарж орно уу.

Ханиад томууны дэгдэлт ихтэй, агаарын бохирдлын зэрэг дээд хэмжээндээ хүрдэг энэ үед сурагчдын амралтыг урт хугацаагаар зарлаж байгаа нь өвчлөлийг бууруулах, ханиадны дэгдэлтээс сэргийлж буй арга хэмжээ юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих