Нийслэлийн хэмжээнд 6 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2019” нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах арга хэмжээнд ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачилгын хүрээнд нэгдэж, 4-р сарын 01-ний өдөр ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа, Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар нар шилжин явах цомыг хүлээн авсан.
2018 онд Монгол Улсын ирээдүй хойч үедээ эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор ХХБанкны зүгээс Чингэлтэй Дүүргийн Тэргүүний 61-р дунд сургууль болон Улсын Тэргүүний 24-р дунд сургуулийн нийт 500 сурагчийн “Улаанбаатар Марафон-2018”-д хамрагдах бүртгэлийн төлбөрийг санхүүжүүлэн, оролцуулах эрхийн бичгийг гардуулан өгч байсан бол энэ жилийн хувьд энэхүү тоог 2 дахин өсгөж, Чингэлтэй дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг ерөнхий боловсролын 24, 61, 117, 17, 49 гэсэн 5-н сургуулиудын нийт 1000-н сурагчдыг “Улаанбаатар марафон 2019” уралдаан тэмцээнд оролцуулах боломжоор хангаж эрхийн бичгийг гардуулан өглөө.
Энэхүү олон улсын марафоныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь их хотын нийт иргэдэд эрүүл амьдралын хэвшил, зөв дадлыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой тул ийнхүү ХХБанк өргөн хүрээнд дэмжин оролцож байгаа юм байна.