p1cllbjm5g1ije2e2pdm741edb1

Төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж оюутнууд жагслаа

Oюутнууд  Энхтайваны гүүрээс төв талбай хүртэл автомашины хөдөлгөөн зогсоож, тайван жагсаал хийлээ.

Тэдний жагсаал хийх болсон гол зорилго нь  автобусанд зорчих эрхийг 22 биш 40 удаа болгохоор нэгдэж буйгаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн билээ. Мөн чанаргүй боловсрол, худал мэдээлэл, сургалтын төлбөрийн нэмэгдэл, ёсзүйгүй байдлыг шүүмжилсэн юм.

Тодруулбал, өнөөдрийн жагсаалаар автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх, шамдан суралцаж, сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70200 төгрөгний тэтгэлгийг сэргээх, 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн үндсэн гурван асуудлаар бүх их, дээд сургуулиудын оюутан залуус ийнхүү нэгдэж Энхтайваны гүүрний урд Наадам цэнтрийн гадаа цуглаад төв талбай хүртэл тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих