2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ.
Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД
I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД
I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.