niigmiin-ajiltnii-status

Нийгмийн ажилтны статусыг шинэ түвшинд гаргана

~Нийгмийн ажилтны статусыг шинэ түвшинд гаргана~

Монгол Улсын Нийгмийн үйлчилгээний хүний нөөцийн судалгаа Үндэсний ажлын хэсгийн уулзалт хэлэлцүүлэгт Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа оролцлоо.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-аас байгуулагдсан Нийгмийн үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсэг, НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкинс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, НҮБ-ын хүүхдийн сангийн зүүн ази, номхон далайн бүсийн байгууллагын мэргэжилтэн Катарина Тон, Олон улсын нийгмийн үйлчилгээний ажиллах хүчний эвслийн зөвлөх Ричард Хагмен болон дотоод их дээд, бүрэн дунд сургуулиуд нийгмийн ажилтан бусад салбарын төлөөлөл оролцлоо.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа “Нийгмийн ажилтны ажлыг хэрхэн тодорхой болгох, цаашид ямар маягаар ажиллах вэ гэдэг бодлого хэрэгтэй болсон. Мөн эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж, шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ нь, нийгмийн захиалга юм. Та бүхний зүгээс бодиттой санал гаргавал системийн хэмжээнд шийдвэр гаргаж, тодорхой мэдээлэлтэй судалгаагаа өгвөл батлахад дэмжлэг үзүүлнэ. Намрын чуулганаар Боловсролын тухай багц хууль өргөн барихаар бэлтгэж байгаа болохоор яаравчлан ирүүлбэл хамтруулан өргөн мэдүүлж болох юм” гэж хэллээ.

НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс ХайкинсХэлэлцүүлэгт ирсэн та бүхэнд их баярлалаа. Энэ удаагийн хэлэлцүүлэг маш үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Нийгмийн ажилтны асуудал дан ганц Монголд тулгарсан зүйл биш бөгөөд дэлхий нийтийнх болсон. Тиймээс ч улс бүр судалгаа хийж, хэрхэн шинэ шатанд гаргах вэ гэдгээ хэлэлцэж эхлээд байгаа. Хүний нөөцөө чадавхижуулж, бэхжүүлэн, шинжлэх ухаан технологи хөгжсөн үетэйгээ хослуулбал аливаа хүчирхийлэл, дарамтаас сэргийлж чадна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь эхний үе шат. Цаашид дүгнэлт гарган бүсийн хэмжээнд хэлэлцүүлэх боломжтой. Мөн олон улсын судалгаа гарах үед Монгол Улс гэсэн тусгай бүлэг байх юм” гэж хэлсэн юм.

Ийнхүү хүний нөөц, тус чиглэлээр ажиллах эрх зүйн орчин болон ажилтнуудын статусыг шинэ түвшинд гаргаж ирэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Цаашид хэлэлцүүлгээс дүгнэлт гарч, төрийн бодлого баримт бичигт ямар томъёоллоор тусгах вэ гэдгийг ярилцах болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих