nar harah yos

Нар харах ёс

Тэнгэрт мөргөх бол Монголчуудын цагаан сарын хамгийн анхны ёслол болно. 

Монголчууд оны эх, сарын тэргүүн, өдрийн эртэд юуны өмнө дээд мөнх тэнгэрт мөргөн золгохыг тэргүүн ёс болгодог. Эзэн хаанаас эгэл борчуул хүртэл энэ ёсыг бат журамладаг байж.

Шинийн нэгний өглөө зүүнээс цагаан гэгээ цуварч үүр тэмтрэгдэх үеэр тэнгэрт мөргөх ёслол хийнэ. Индрийн тойронд цагаан эсгий, хивс, гудас дэвсэнэ. Аливаа бэлтгэл бүрэн болбол гэрийн эзэн тэргүүлэн тавагтай цагаан идээ, ууц, архи, цай зэргээс дээж өргөх бөгөөд дөрвөн зүг, найман зовхист хандан тэнгэрт цацал цацна.

Өргөл цацлын дараа галыг нар зөв тойрон гэрийн эзэн тэргүүлэн индрийн тойронд дэвссэн эсгий дээр сөгдөн тэнгэрт гурав,  гурав ес мөргөдөг. Мөн Монголчууд хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Мөн анхны нарыг харсан хэн бүхэнд ирж буй цаг гэрэл гэгээтэй байж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ хэмээн бэлгэшээдэг билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих