Манай улсад анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд “Нойрны төв”-ийг байгуулав. Тус төвийн нээлт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт бол төвд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй, хурхирдаг хүмүүс хандаж болох аж.
Манай улсын хэмжээнд нойрны асуудалтай, нойрны эмгэгтэй иргэд цөөнгүй байдаг ч энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байжээ.
Нойр нь бие организмын оршин тогтнох онцгой хэлбэр юм. Хүн дундажаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг бөгөөд тогтмол нойроо алдах нь эрүүл мэндэд уршигтай байдаг гэнэ. Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас унтах хэрэгтэй гэсэн зөвлөмж бий.